Танилцуулга
Энэхүү гарын авлага нь Голомт банкны онлайн худалдааны системийн үйл ажиллагааны зарчим, холболт хийх зааварчилгаа болон бусад мэдээллийг агуулсан.
Онлайн худалдааны веб
Картын мэдээлэл бөглөх, интернет нууц дугаараа оруулах, гүйлгээ илгээх үүрэг бүхий веб хуудас.
Веб сервис
Гүйлгээг онлайн худалдааны систем рүү дамжуулах, гүйлгээний үр дүнг мерчант руу мэдээллэх, гүйлгээг шалгах болон push notification явуулах үүрэг бүхий сервис. Энэ төрлийн үйл ажиллагааг сервис байдлаар шийдсэн нь боловсруулалт хийх үйл ажиллагааг хурдан болгосон.
Үйлчилгээний давуу талууд
- Өөрчлөгдсөн загвар, харагдах байдал
- Гүйлгээ боловсруулах хугацаа богино
- Системийн үйл ажиллалгааны ачааллаас шалтгаалсан алдааг арилгах
- Шаардлагагүй мэдээллүүдийг хассанаар харилцагчийн хэрэглээг хялбарчилсан(зөвхөн картын талаар мэдээллийг бөглөнө)
- Гүйлгээний алдааны талаарх мэдээллийг илгээх
- Алдааны код болон тайлбарыг мерчант руу мэдээлэх болсноор харилцагч ямар шалтгааны улмаас гүйлгээ нь амжилтгүй болсныг шууд мэдэх бололцоо
Онлайн худалдааны систем
Онлайнаар хийгдэж байгаа бүх гүйлгээг дамжуулах үндсэн систем.
Картын систем
Гүйлгээ боловсруулж хариу өгөх гол систем. Картаас гүйлгээний дүнг татан авч мерчантын данс руу хуваарилалт хийнэ.