Тайлбар
Checksum нь дамжуулагдаж байгаа мэдээллийн тодорхой хэсгүүдийн нийлбэр юм. Энэ нь илгээлтийн явцад өгөгдөлд өөрчлөлт орсон эсэхийг шалгахад ашиглагддаг.
Алгоритмын талаар
HMAC
Криптографын хувьд HMAC нь криптограф хэш функц болон нууц криптографийн түлхүүрийг агуулсан мессеж баталгаажуулах кодын хэлбэр юм.
SHA-256 нь 32bit-ийн криптограф хэш алгоритм.
Хэрхэн ашиглагддаг талаар
Мэдээлэл хүлээн авагч тал ирсэн датануудаас өгөгдсөн томъёолол буюу датануудын нэгдлийн дагуу checksum-г HMAC ашиглан тооцоолж гаргах ба, илгээгчийн явуулсан checksum утгатай тэнцүү тохиолдолд мэдээлэл баталгаатай гэж үзнэ. Харин checksum утгатай тэнцүү биш тохиолдолд мэдээллийн үнэн зөв байдал алдагдсан гэж үзнэ.
Мэдээлэл дамжуулах үед мерчант болон банкны талын checksum утга адилхан байх шаардлагатай.
Хүсэлт болгоны checksum талбарын датануудын нэгдэл болох томъёололыг анхааралтай харж зөв checksum-г үүсгэнэ үү.
Үүссэн checksum нь жижиг үсгүүдийг /lowerCase/ агуулсан hex string утга байна.
checksum нь банкнаас ирж байгаа бүх response /push notification хамаарна/ дээр байгааг анхаарч уг checksum-г өөрийн талдаа өгөгдсөн томъёололынх нь дагуу шалгаж баталгаажуулна уу.