Гүйлгээ хийх
Нэхэмжлэл үүсгэх
Голомт банкны картын мэдээлэл бөглөх хуудсыг дуудахад мерчантын дугаар, гүйлгээний дугаар, дүн гэх мэт дата-г илэрхийлсэн нэхэмжлэх дугаар үүсч, үүссэн нэхэмжлэх дугаарыг харилцагчын browser дээр параметр байдлаар дуудаж төлбөр бөглөх хуудсыг гаргаж ирнэ.
Картаар гүйлгээ хийх
Төгрөгөөр гүйлгээ хийх үед аль ч банкны карт болно. Бусад валютаар гүйлгээ хийж байгаа үед зөвхөн Голомт банкны карт байх ёстой.
SocialPay гүйлгээ хийх
Төлбөр төлөх хуудсан дээр SocialPay-г сонгож дугаараа оруулснаар Голомт банкны SocialPay апп аар гүйлгээ хийх боломжтой.
Токеноор гүйлгээ хийх
Голомт банкны төлбөр төлөх хуудсыг дуудахгүйгээр шууд гүйлгээ хийнэ.
Хэрэглэгч гүйлгээ хийх карт дээрээ токен үүсгэх боломжтой. Зөвхөн гүйлгээ амжилттай үед токен үүснэ. Давуу тал:
- Гүйлгээ хийгдэх хугацаа богино
- Хэрэглэгчдэд амар картын үйлчилгээ
- Дахин картын мэдээлэл оруулах шаардлагагүйгээр (Мерчантын backend-ээс Голомтын API-руу гүйлгээ хийх хүсэлт шидэх) гүйлгээ хийнэ
- Нэг хэрэглэгч ялгаатай карт бүр дээрээ токен үүсгэх боломжтой